ГУУРСАН ХООЛОЙН ЭМТЭЙ СОРИЛЫН 70 ХУВИЙГ ДААТГАЛААС ХӨНГӨЛНӨ

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ буюу гуурсан хоолойн эмтэй сорил (тэлэх метахолинтой) спирограмм шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг хүүхэд, өндөр настан болон нийгмийн халамж хүртдэг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна хэмээн ЭМДЕГ-аас мэдээлэв.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.