ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Ажилтны орон сууцны барилгын гүйцэтгэлд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий хөрөнгийн үнэлгээний компани сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид тавигдах ерөнхий шаардлага: 1. Эд хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, хөрөнгийн үнэлгээ хийх дадлага туршлагатай; 2. Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон байх /Ахлах үнэлгээчин эд хөрөнгийн үнэлгээ хийж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай, эрх бүхий байх. Үнэлгээчин эд хөрөнгийн үнэлгээ хийж байсан 1-ээс доошгүй жилийн туршлагатай, мэргэшсэн/; 3. Үнэлгээг заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэх чадвартай байх. Сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлэхдээ дараах материалыг хавсаргасан байна. Үүнд: • Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан бичиг; • Хөрөнгийн үнэлгээ хийх үнийн санал; • Байгууллагын танилцуулга /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаар тусгасан байвал давуу тал болно/; • Үнэлгээ хийх эрх олгосон зөвшөөрлийн хуулбар ; • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил: Сонгон шалгаруулалтын материалыг 2024.04.16-ны өдрөөс 2024.04.19-ны өдрийн 10 цаг хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сум 16-р баг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн төв байр 305 тоот хүлээн авна. Сонгон шалгаруулалттай холбогдох бусад мэдээллийг 99224999 дугаар болон info@dmp.mn цахим хаягаар авна уу.