МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ \ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ\

                                                                                                                                   Чуулган 05.16.2023

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ. \Хэлэлцэх эсэх\

Асуулт: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна аа. Төлөвлөгөөний төслөөс тодруулах зүйлүүд байна.

Төлөвлөгөөний төслийн 4.1.1.4.-д “Дундговь аймгийн Цагаансуваргад  Палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал-Судалгаа-Амралт”-ын цогцолбор байгуулах” арга хэмжээ орж ирсэн байна.  

Дундговь амйгийн Өлзийт сумын нутагт  байдаг  нэн өвөрмөц, үзэсгэлэнтэй байгаль бол Цагаан суварга. Сүүлийн жилүүдэд Цагаан суваргад ирэх гадаад, дотоодын жуулчид ихээр нэмэгдэж байгаа. Жилд дунджаар 50 мянга гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо байна. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсгэж байна.

Дундговь аймгийн ИТХ-ын 2019 онд Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоцыг хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн. Засгийн газраас ч Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байгаа. Иймээс эхний ээлжинд яаралтай тусгай хамгаалалтанд авах шаардлагатай байна. Ингэснээр хуулиар хамгаалалтанд орж, тодорхой хязгаарлалтууд гарах учраас байгалийн өвөрмөц тогтоцоо хамгаалах боломжтой болно.

Тэгэхээр Цагаан суврагыг тусгай хамгаалалтанд авах ажил ямар шатандаа байгаа вэ? Тусгай хамгаалалттай газар нутгийн ямар ангилалд хамруулах саналтай байгаа вэ?

Дараагийн асуудал. Төлөвлөгөөний төслийн Ногоон хөгжил гэсэн 8 дахь тэргүүлэх чиглэлийн 8.1.1.1., 8.1.1.2 –ыг уялдуулах нь зүйтэй гэж үзэж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготой байгаа. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын зурвас газрыг тэргүүн ээлжинд хамруулах шаардлагатай байна. Төлөвлөгөөний төсөлд энэ хоёр тус тусдаа хэрэгжүүлэх арга хэмжээ гэж харагдаж байна. Энэ талаар салбарын сайд тодруулга өгнө үү?


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.