НЭГҮҮН МЭДЭЭ
“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ! Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт буюу хоёр улсын хилийн зурваст байрлах “Андын илч” нэртэй нүүрсний уурхай Хятадуудын эзэмшилд хууль бусаар шилжин очсон байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. Тодруулбал, тус нүүрсний уурхай БНХАУ-ын иргэн Eerduntaogetoa буюу Эрдэнэтогтох, Шэн Вэн Донг, Жан Чуан нарын эзэмшилд шилжин очиход Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хүчинтэй бичиг баримтыг хүчингүй болсон мэтээр хуурамч бичиг баримт, тамга тэмдэг шинээр гаргаж өгч тусалсан бол, нэр бүхий УИХ-ын гишүүн хөшигний ардаас улс төрийн нөлөөгөөрөө үйлчилж оролцжээ. Хамгийн ноцтой нь, өөрсдийгөө “эрүүгийн ертөнцийнхөн” хэмээн нэрлэдэг хэсэг бүлэг Монголчууд дээрх нэр бүхий хятад иргэдээс санхүүжилт авч “Андын илч” компанийн уурхайн хуучин удирдлагуудыг удаа дараагийн үйлдлээр айлган сүрдүүлсэн гэх асуудал юм. Ингэхдээ энэхүү бүлэг залуус хамгийн сүүлд буюу 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Шэн Вэн Донг, Жан Чуан тэргүүтэй хятад иргэдийн захиалгаар тус нүүрсний уурхайд зэвсэг агсан очихдоо компанийн ажилчид болон уурхайн хууль ёсны хөрөнгө оруулагч Монгол иргэдийг айлган сүрдүүлж уурхайн бүсээс хөөж явуулсан гэх мэдээлэл юм. Өөр нэг ноцтой мэдээлэл байгаа нь хятад иргэдийн зүгээс рэкет хийлгэхээр хөлсөлсөн таван автомашин бүхий галт зэвсгээр бүрэн зэвсэглэсэн Монгол залуус 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Эрдэнэцагаан сум руу явах замдаа тус аймгийн Мөнххаан сумын цагдаад баригдан 4 ширхэг галт зэвсгээ хураалгасан боловч уг асуудал цагдаагийн байгууллагын рапортод бичигдэлгүй нам дарагдсан гэх асуудал юм. Хятадууд энэхүү зураг, бичлэгээ Ви-чат сүлжээгээрээ дамжуулан “Монгол дахь Бичигтийн боомтын Андын илч хадгаламжийн агуулахыг алан хядагчдын мэдэлд авлаа. Монголд бизнес хийхээр зорчиж буй хятад ахан дүүс та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарна уу. Явахгүй байхыг хичээ” гэх мэтээр доог тохуу хийн бичиж эхэлсэн нь Монгол Улсад хууль үйлчилдэггүйн тод жишээ хэмээн харж болох бүрэн үндэслэлтэй байна.

“УБТЗ” ХНН: АЧИЛТЫН ДЭЭД АМЖИЛТАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Замын-Үүд боомтын төмөр замын ачаа тээврийн эргэлтийг хурдасгах, тус боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шаргуу ажиллаж байна. Өчигдөр /2023.02.22./ “ Замын-Үүд дэх УБТЗ-ын Шилжүүлэн ачих анги йн хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар гарга н ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 397 чингэлэг, 12 хагас вагон, 8 битүү вагон буюу нийт 417 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 167 вагон ачаа талбайд буулга н, 388 бичиг баримт боловсруул ж, ачилтын дээд амжилт аа шинэчлэн тогтоолоо. Ийнхүү ачилт, буулгалтыг нэмэгдүүлснээр вагоны сул зогсолтыг бууруулж, ачаа тээврийн эргэлтийг хурдасгах ач холбогдолтой юм. Ачилтын дээд амжилт тогтооход Замын-Үүд зангилааны нийт төмөр замчдын гар нийлсэн хамтын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн онд УБТЗ экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн ачаа буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн бол энэ жил уг тээврийн хэмжээг 5,1 сая тонноор буюу 31,9 хувиар нэмэгдүүлэхээр хөрш орнуудынхаа төмөр замуудтай ярьж тохирчээ.

УБТЗ ОНЛАЙН ТАСАЛБАР ХУДАЛДААЛАЛТЫГ 70 ХУВЬД ХҮРГЭНЭ

ЗТХЯ 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдлэн, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо хамтран галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Зүүнхараа өртөөдөд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж эхэллээ. Өдөрлөгийн үеэр зорчигч үйлчлүүлэгчдэд онлайнаар тасалбар захиалах заавар, зааварчилгааг танилцуулж, иргэдэд хүргэх зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулж байна. Онлайнаар галт тэрэгний тасалбарыг вэб сайтаар, 19001949 утсаар болон “УБТЗ-Тасалбар UBTZ-Tasalbar ” аппликэйшнээр захиалах боломжтой. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулснаар зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна цахим үйлчилгээг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдний хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар зорчигчийн галт тэрэгний нийт тасалбар худалдаалалтын 50 орчим хувийг цахимаар худалдаалж байгаа бөгөөд цаашид цахим худалдаалалтыг нэмэгдүүлснээр зорчигчдод хүндрэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх боломж нэмэгдэх юм.

ҮИТ-ИЙН ДАРГЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, ЯЛ ШИЙТГЭЛЭЭ

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Соронзонболдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолоо гаргажээ. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тус шүүхийн шүүгч С.Өсөхбаяр, улсын яллагч Н.Энхболд, шүүгдэгчийн гурван өмгөөлөгч, гэрч М.Цэрэндэжид, О.Аззаяа, Б.Ичинхорлоо, С.Чимэдцэрэн, Л.Сарангэрэл нарыг оролцуулан хийсэн хурлаас шүүгдэгч С.Соронзонболдыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, 7.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандан шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. “Оюутолгой” ХК-ийн ажилчдаас шинжилгээ авдаг “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ хүргүүлэн шинжлүүлж байсан бөгөөд тус компанийнхан ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь гэрэгэ системд өөрийн байгууллагын албан баланк дээр гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Тодруулбал, MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангасан гэрчилгээгүй ажиллаж байв. “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторид ҮИТ-ийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчин давуу байдал олгосныг шүүх ийнхүү тогтоолоо. Харин хууль бус гэж хэлж болохуйц гэрчилгээ гаргуулсан тус лабораторийнхонтой “Оюутолгой” компанийн байгуулсан гэрээ хэрхэх бол. эх сурвалж: Tac.mn

ИПОТИКИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ ЭХЭЛЖЭЭ

Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан. Үүнд шилжин суурьшихаас гадна тухайн орон нутагтаа амьдардаг иргэд ч хамаарах юм. Зээлийн онцлох нөхцөлүүд гэвэл: -Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өрийн үлдэгдэлгүй байх ёстой -Одоо ипотекийн зээлтэй бол боломжгүй -Хүү эхний гурван жилд 3% байх бөгөөд үүний дараагаас 6 хувь болж нэмэгдэх зэргийг дурдаж болж байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг хүсэлтийг нэр бүхий банкуудаар өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн байна.

ТАКСИНЫ ЖОЛООЧИЙН ХООЛОЙГ БООЖ, АВТОМАШИНЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс авч шалгахад 21 настай, эрэгтэй Н таксинд явж байхад нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь 2 удаа цохиж, автомашиныг дээрэмдэн авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоолоо. Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

ОРОН НУТАГТ ЗАСГИЙН ГАЗРЫН СТРАТЕГИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХУРЛЫН 13 ДАХ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20 ОНЫ ӨДӨР ХУРАЛДАВ Тус ээлжит хурлаар хэлэлцэгдэх асуудлын дундаас хамгийн анхаарал татсан асуудал нь Сайхан-овоо сумын нутагт Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын /НДМХ/ талбайтай Тахь ресурс ХХК-аас хийх төслийн танилцуулга байв. Тус компани нь нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны томоохон хэмжээний Нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлэгч дотоод хөрөнгө оруулалттай компани аж.Тус компанийн хийсэн танилцуулганд “Байгалийн хий нь 98% бүрэн шаталттай, өнгө үнэргүй байгаль орчинд ээлтэй цэвэр түлш бөгөөд нүүрс түлсэн шиг агаарын бохирдол үүсгэдэггүй. НДМХийг байгальд ээлтэй аргаар олборлодог ба хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй зэрэг давуу талууд олонтой гэх танилцуулгыг хийлээ.Одоо хэрэглэгдэж буй нүүрсний цахилгаан эрчим хүчтэй харьцуулахад НДМ Хийн эрчим хүчний үйлдвэр нь агаарт буй 2.5 микрон тоосонцорыг их хэмжээгээр багасгаж чадна” гэсэн агуулга анхаарал татав. Монгол Улсад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал болох агаарын бохирдлыг бууруулах, хамгийн байгальд ээлтэй эдийн засгийн ач холбогдолтой шийдэл бол байгалийн хий гэдгийг тэд танилцуулгатаа онцлон тэмдэглэж байлаа.Тахь ресурс ХХК нь 2015 оноос нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэж холбогдох газраар дүгнүүлж, Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2020 оны 3-р сард үзэглэсэн ба 2021 онд тус гэрээнд тусгагдсаны дагуу хайгуулын ажил хийх төлөвлөгөөг боловсруулан холбогдох газар болох засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох АМГТГ-аар хянуулж батлуулжээ.Харин үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явахад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн нэг нь орон нутгийн иргэдэд мэдээлэл дутмаг хүргэж байгаагаас үл ойлголцол гарсан байна. Төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 сарын 13 нд Сайхан-Овоо суманд өрмийн ажиллагаагаа эхлээд явж байхад нь орон нутгийн иргэд эсэргүүцэж хээрийн кемпид нь халдаж гэр орныг нь буулган, геологичид ажилтануудыг нь хүйтэнд орох оронгүй хүндрэлтэй байдалд оруулсан гэх мэдээллийг өгч байна. Уул уурхайн бүх төрлийн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний /БОННҮ/-ний тухай хуулиар тухайн орон нутагт Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийдэг ба үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий компани хийж гүйцэтгэдэг. Дээрх хуулийн 18.4-р заалтаар “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсний дагуу багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулан санал зөвлөмж авч тайландаа тусгах үүрэг хүлээдэг юм байна. Маргаан дагуулаад байгаа Багийн хуралд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн арын хуудсуудад тухайн багийн хуралд оролцсон иргэдийн гарын үсэг зурагджээ.Энэ нь тухайн гарын үсэг зурсан иргэдийг танилцуулсан тайланг дэмжиж зурсанг биш зөвхөн тухайн Иргэдийн нийтийн хуралд оролцсон гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Үүнээс харахад орон нутагт улс орны хөгжилд нөлөөлөх том хэмжээний төсал хэрэгжиж буй аж.

ГССҮТ: ГУРВАН НАСТАЙ ХҮҮ АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ ХЭВЭЭР, УХААН ОРООГҮЙ БАЙНА

Энэ сарын 6-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн. Эмнэлгийн зүгээс Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ес дэх өдрөө эмчилгээг хийж буй ч биеийн байдал хэвэндээ, амьсгалын аппараттай, ухаан ороогүй байна гэв. Хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн зарим сайт мэдээлсэн. ГССҮТ болон ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг хүүгийн биед дэлгэрэнгүй үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх нотолгоо илрээгүй аж. Гэмтлийн зэргийг тогтоох үзлэг шинжилгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийх юм байна. Тус хүрээлэнгийн шинжээч эмч нарын баг тухайн хүүхдийг ГССҮТ-д хүргэгдэж ирсэн өдөр үзлэг хийж ажиллажээ. Тиймээс ГССҮТ-өөс гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоосон дүгнэлт гаргаагүй байгаа. Хүчирхийллийн энэ ноцтой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг Цагдаагийн байгууллагаас баривчлан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

НӨӨЦИЙН МАХЫГ 431 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ. УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд: -Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ноогдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан. Нөөцийн хувьд 30 хувь нь үхэр, 65 хувь нь хонь, таван хувь нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан хэмээлээ. Түүнчлэн махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтойг тэрбээр мөн онцолсон. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны “Саруул” супермаркетын худалдагч О.Мөнхцэцэг: -Манай дэлгүүр энэ жил анх удаа нөөцийн мах борлуулж байна. Өнгөрсөн жилүүдэд худалдан авагч нар нөөцийн мах их асуудаг байсан. Өнөөдрийн байдлаар бид “Агро нэгтгэл трейд” ХХК-иас 100 кг үхрийн, 100 кг гаруй хонины мах аваад байна гэлээ. Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна.

ЗГ: НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БАРИЛГА, БАЙШИН БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТЫГ ГАРГАНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж, "Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай" Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ үеэр нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгож, цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

1 ... 108 109 110 111 112 113 114 115 116 ... 317