З.ЭНХБОЛД:ЧАМ ШИГ МӨНГӨ ӨГӨХӨӨР ХУЦДАГ НОХОЙ БИШ

Замын-Үүд боомт дээр ачаа тээврийн автомашины 10 гаруй км үргэлжилсэн оочер бий болоод байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Учир нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байгаа Засгийн газраас “Боомтын сэргэлтийн бодлого”-ийг дэвшүүлж, зарим бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа. 

Энэхүү асуудлын хүрээнд УИХ-ын дарга асан З.Энхболд, нийтлэлч Баабар нар твиттер хуудастаа маргалдсан ширүүхэн маргаан өрнүүлээд амжлаа.

Тодруулбал, “Замын-Үүд боомт дээр ачаа тээврийн автомашины цуваа үүссэн” гэх бичлэгт З.Энхболд “Боомт сэргээд оочергүй болоогүй юм уу” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Харин үүний хариуд нийтлэлч Баабар, “Ачаа бараагаа төмпөнгөөр зөөж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж боомт хаасан гар чинь энэ өөрөө биз дээ” хэмээсэн бол З.Энхболд "Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, хааяа бас эх орноо бодмоор юм, төлбөртэй хуцсаар байгаад овоо мөнгөтэй болоо биз дээ. Ерөнхийлөгч асан Баттулгатай ярилаа. Баабартай уулзаж энэ талаар ярилцаагүй гэж байна. Зөнөөд зохион бичдэг болжээ дээ." гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.