БАНКНУУДЫН 1 ХУВИЙН ШИМТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫ ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий 9 банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхлэх тов зарласан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.