НЭГҮҮН МЭДЭЭ
ХИЛИЙН ЗУРВАС БҮХИЙ УУРХАЙД ХАЛДСАН ЗЭВСЭГТ ЭТГЭЭДҮҮД БАРИВЧЛАГДЖЭЭ

1. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн “Ука” хочит Л.Алтанхуяг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ай Лофт” нэртэй бааранд бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан иргэн н.Түвшинбаярын нуруун тус газарт нь 1 удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан. 2. Эрүүгийн олон удаагийн ял шийтгэлтэй “Идэрээ” хочтой Жанчигийн Идэрчулуун нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт бусдад хутга тулган 7758УНР улсын дугаартай ногоон өнгийн “Jimny” маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн. 3. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн “Маараа” хочит Мөнгөнсарын Амартүвшин нь Дорноговь аймгийн “Юу Шанг Тоу Зи” ХХК-ний удирдлагуудыг заналхийлэн 10 сая төгрөгийг нь дээрэмдэн авсан. 4. Ёобо хочит Ё.Батболд, Дэгнээ хочит Д.Бямбасүрэн, Шар хочит Э.Энхбат нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сум Улаан-Өндөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөцтэй газрыг авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн тэргүүн Б.Мөнхбаярыг айлган сүрдүүлж заналхийлсэн, өөрсдөд ашигтай үйлдэл хийхийг шахаж шаардсан. 5. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн А.Даваасүрэн нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 30-р байрны гадна БНХАУ-ын иргэн Wu Zhenjun-ийн биед халдан зодож, гар утсыг нь дээрэмдсэн. 6. Сэжигтэй этгээдүүд болох Ж.Түвшинтөр, Г.Алдаржав нар галт зэвсэг, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлэх, бусдын биед санаатай гэмтэл учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. 7.Удаа дараагийн гэмт хэрэгтэй Т.Баттулга нь бусадтай бүлэглэн цахим орчинд MGM.Casino нэртэй мөрийтэй тоглоомын сайтыг ажиллуулан, их хэмжээний орлого олж мөнгө угаасан. 8. Олон удаагийн хулгайлах үйлдэлтэй гэмт хэрэгтэн Пүрэвжавын Цэнгэлтөгс нь Нийслэл хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан. 9. Тогоочийн Жаргалсайхан нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багийн Халамжийн хашааны урд бусдын биед гэмтэл учруулсан. 10. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын ойролцоо Н.Мөнх-Учрал, З.Гурвансайхан, Х.Оюунболд нар нь Гангаа, Занаа нарыг айлган сүрдүүлж заналхийлэн Гангаагийн унаж явсан 2017 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгийн Lexus LX-570 маркийн автомашиныг нь Занаагийн өрөнд авлаа гэх зэргээр дээрэмдэн авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн.

Ж.БАТСУУРЬ МОНГОЛЧУУДЫН АЖИЛЛУУЛЖ БАЙСАН УУРХАЙГ ХЯТАДУУДАД ДЭЭРЭМДЭЖ АВЧ ӨГӨН СОНГУУЛИЙН МӨНГӨӨ ГАРГУУЛАХ ГЭСЭН ҮҮ?

Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Андын илч” компанийн уурхайг дээрэмдэж авсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг тус аймгаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулж, уурхайд хөрөнгө оруулсан Монголын иргэд компаниудыг олон тэрбум төгрөгөөр хохироосон ноцтой мэдээллийг хүргэж байна. “Андын илч” уурхай нь Хятадын талаас 51 хувь, Монголын тал буюу Сүхбаатар аймгийн ИТХ-аас 49 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд дүрмийн дагуу БНХАУ-аас гүйцэтгэх удирдлагыг томилдог, уурхайн дарга, хамтрагчдаар дандаа хятад хүмүүс ажилладаг байжээ. Харин 2021 онд БНХАУ-ын талаас компанийн гүйцэтгэх захирлаар Туяа хэмээх өвөрмонгол эмэгтэй, уурхайн дарга буюу үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар О.Энхбаяр нар томилогдож ирснээр байдал өөрчлөгдсөн байна. Туяа хамтрагч түншээрээ дандаа Монголын компани хувь, хүмүүсийг сонгож, монголчуудтайгаа хамтраад компанийн өнгө төрхийг өөрчлөн, ажилчдын тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж бүгд урам зоригтой ажиллаж байсан байдаг. Балгас шахуу байсан ажилчдын байрыг засаж, халуун устай болгож, гаднаа нүхэн жорлонтой байсныг дотроо “00”-той болгож, Монгол Улсаас тавьдаг стандартуудыг бүгдийг нь ханган, өөриймсөг ажиллаж байсанд уурхайн ажилчид ам сайтай байдаг. Гэтэл энэ өөдрөг байдал хөндлөнгийн этгээдийн шуналаас болж жилийн дараа саатсан байна. Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн Тодруулбал, Монголын талын хувь эзэмшигч болох Сүхбаатар аймгийн ИТХ-ыг төлөөлөн ТУЗ-ын даргаар ажилладаг Ж.Цээсүрэн болон Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч асан Э.Лутбаяр нар нь маш их хөрөнгө мөнгөтэй Жан Чуан, Шин Вейдонг гэгч хятадуудыг олж авчраад 51 хувь эзэмшигч “Жинжөү Бай Хуй” ХХК-ийн тамга тэмдэг, ерөнхий захирал Минг Фаншингийн гарын үсгийг хуурамчаар хийсэн албан бичиг үйлдэн, уг бичгийн дагуу ТУЗ-ын хурал хуралдсан мэт жүжиг зохион Туяаг огт оролцуулалгүй, мэдэгдэх ч үгүйгээр гүйцэтгэх захирлын суудлаас огцруулж, Жан Чуаныг оронд нь томилжээ. Монголын тал “Андын илч” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг, ТУЗ-ийн есөн гишүүний дөрвийг л бүрдүүлдэг ч ТУЗ-ын даргыг томилдог, ТУЗ-ын дарга гишүүдийн саналыг үндэслэн компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох эрхтэй байсан нь түүнийг ийнхүү зоримог хөдлөх шалтгаан болсон байна. Туяаг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Жан Чуаныг томилсон ТУЗ-ын хурал бодитоор болсон эсэх нь нотлогддоггүй. Хурал болсныг өөрт нь мэдэгдээгүйн дээр дөнгөж нэр дэвшиж орж ирж байгаа Жан Чуан, Э.Лутбаяр нарыг оролцуулан байж саналын тоо гүйцээсэн зэрэг нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Туяа гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байх завсар Ж.Цээсүрэн, Жан Чуан нар УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж, компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бүрэн бүтэн байсаар атал нэр өөрчлүүлэн шинээр гаргуулж авсан байдаг. Улмаар олон нийтийн дунд дуулиан тариад буй, зэвсэглэсэн этгээдүүд хөлсөн уурхайг хүчээр булааж авах ажиллагааг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. Цар тахлын хүнд үед ч бүтээн байгуулалт хийж, өнгөрсөн жилээс л дөнгөж зардлаа нөхөхөөр ажиллаж байсан уурхайг мөнгөтэй хятадуудад шилжүүлэх гэсэн санаархал ямар зорилготой, Ж.Батсуурь гишүүн яагаад зохион байгуулагч гэж үзэж байгааг одоо тайлбарлая. Уурхайг Ж.Цээсүрэнгийн дэмжлэгтэйгээр монголчуудаас дээрэмдсэн Жан Чуан Хятадаас анх Монгол Улсад орж ирээд “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ынхан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нартай “Дарьганга” зочид буудалд шөнөжин архидсан гэх бөгөөд энэ үед түүний сонгуулийн мөнгийг босгох асуудал яригдсан байдаг. “Э.Лутбаярыг ТУЗ-д оруулах” гэх зэрэг, “Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн захирал Минг Фаншинг бичсэн мэтээр Ж.Цээсүрэнгийн хуурамчаар үйлдсэн бичгийн агуулгыг урьдчилан ярьж байжээ. Мөн “Жан 11 сая юань оруулсан”, “Жү 22 саяыг оруулна”, “Форд, 200 авч өгсөн” гэх мэт авлигын гэмт хэрэг байж болох олон ноцтой баримтыг дурдаж байсан байна. Тэрбээр уг уулзалтад оролцсон гэдгээ машид нууцалж, зочид буудал руу орж гарсан бичлэгээ устгуулсан. Гэсэн ч Ж.Батсуурь тэнд байсан, Жан Чуаны түүнд өгсөн бэлгийг орчуулагч Эрдэнэтогтох буудал руу барьж орсон хэмээн буудлын ажилчид болон цуг байсан хүмүүс нь баталдаг. Хуулийнханд түүнийг тэнд байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Бүхэл бүтэн аймгийн ИТХ зүв зүгээр ажиллаж байсан компанийнхаа монгол хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, мөнгөтэй хятадуудыг оруулж ирсний учир нь ирэх жил болох сонгууль, түүнд зарцуулагдах хөрөнгө гэдгийг ойлгоход нэг их ухаантай байх шаардлагагүй. Эрсдэл үүрээд, хөрөнгөө оруулаад орж ирсэн Монголын компаниуд Ж.Батсуурь зэрэгт мөнгө өгнө гэж юу байхав. Чухам энэ учраас л болзлыг нь дагаж, үгээр нь байх хятадуудыг олж авчран хүчээр томилсон байж таарна. Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч асан Э.Лутбаяр БНХАУ-ын иргэн Жан Чуан, Шин Вейдонг, өвөрмонгол Эрдэнэтогтох, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч асан Э.Лутбаяр нарын шуналын сэдэлтэй уг хуйвалдааны уршгаар Монголын компани, хувь хүмүүс олон тэрбумын хөрөнгөө алдаж хохирсон. Маргаан эхэлснээс хойш Жан Чуан нь “Танай мөнгийг гаргаад өгчихнө, санаа зоволтгүй” гэдэг байснаа сүүлд бичиг баримт шинээр гаргуулж, уурхайг булааж авснаасаа хойш “Юу ч өгөхгүй” гэдэг болсон ажээ. Тэр ч бүү хэл, уурхайн 51 хувийг эзэмшигч “Жиньжөү Бай Хуй” компанийг ч бүтнээр нь авчихья гэж аархдаг байсан бөгөөд үнэхээр ч “Би бичиг явуулаагүй, залилсан байна” гэж ам шүд алдаад байсан Минг Фаншинг захирал бичиг баримт шинээр гаргуулж авсны дараа компаниа Жан Чуаны нэр рүү шилжүүлсэн аж. Чухам энэ нь Жанг оодруулж, Монголын компанид оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөхгүй гэж даналзах үндэслэл болсон бололтой. Энэ баримт Жан Чуаныг асар их мөнгөтэй төдийгүй 49 хувийг эзэмшигч Монголд өндөр албан тушаалтан, нөлөө бүхий ар талтайг илтгэдэг. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч санхүүжилтээ гаднын улсаас авна гэдэг маш ноцтой бөгөөд Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ мэдээллийг анхааралдаа авч, нарийн шалгана гэж найдаж байна.

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ! Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт буюу хоёр улсын хилийн зурваст байрлах “Андын илч” нэртэй нүүрсний уурхай Хятадуудын эзэмшилд хууль бусаар шилжин очсон байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. Тодруулбал, тус нүүрсний уурхай БНХАУ-ын иргэн Eerduntaogetoa буюу Эрдэнэтогтох, Шэн Вэн Донг, Жан Чуан нарын эзэмшилд шилжин очиход Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хүчинтэй бичиг баримтыг хүчингүй болсон мэтээр хуурамч бичиг баримт, тамга тэмдэг шинээр гаргаж өгч тусалсан бол, нэр бүхий УИХ-ын гишүүн хөшигний ардаас улс төрийн нөлөөгөөрөө үйлчилж оролцжээ. Хамгийн ноцтой нь, өөрсдийгөө “эрүүгийн ертөнцийнхөн” хэмээн нэрлэдэг хэсэг бүлэг Монголчууд дээрх нэр бүхий хятад иргэдээс санхүүжилт авч “Андын илч” компанийн уурхайн хуучин удирдлагуудыг удаа дараагийн үйлдлээр айлган сүрдүүлсэн гэх асуудал юм. Ингэхдээ энэхүү бүлэг залуус хамгийн сүүлд буюу 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Шэн Вэн Донг, Жан Чуан тэргүүтэй хятад иргэдийн захиалгаар тус нүүрсний уурхайд зэвсэг агсан очихдоо компанийн ажилчид болон уурхайн хууль ёсны хөрөнгө оруулагч Монгол иргэдийг айлган сүрдүүлж уурхайн бүсээс хөөж явуулсан гэх мэдээлэл юм. Өөр нэг ноцтой мэдээлэл байгаа нь хятад иргэдийн зүгээс рэкет хийлгэхээр хөлсөлсөн таван автомашин бүхий галт зэвсгээр бүрэн зэвсэглэсэн Монгол залуус 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Эрдэнэцагаан сум руу явах замдаа тус аймгийн Мөнххаан сумын цагдаад баригдан 4 ширхэг галт зэвсгээ хураалгасан боловч уг асуудал цагдаагийн байгууллагын рапортод бичигдэлгүй нам дарагдсан гэх асуудал юм. Хятадууд энэхүү зураг, бичлэгээ Ви-чат сүлжээгээрээ дамжуулан “Монгол дахь Бичигтийн боомтын Андын илч хадгаламжийн агуулахыг алан хядагчдын мэдэлд авлаа. Монголд бизнес хийхээр зорчиж буй хятад ахан дүүс та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарна уу. Явахгүй байхыг хичээ” гэх мэтээр доог тохуу хийн бичиж эхэлсэн нь Монгол Улсад хууль үйлчилдэггүйн тод жишээ хэмээн харж болох бүрэн үндэслэлтэй байна.

“УБТЗ” ХНН: АЧИЛТЫН ДЭЭД АМЖИЛТАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Замын-Үүд боомтын төмөр замын ачаа тээврийн эргэлтийг хурдасгах, тус боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шаргуу ажиллаж байна. Өчигдөр /2023.02.22./ “ Замын-Үүд дэх УБТЗ-ын Шилжүүлэн ачих анги йн хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар гарга н ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 397 чингэлэг, 12 хагас вагон, 8 битүү вагон буюу нийт 417 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 167 вагон ачаа талбайд буулга н, 388 бичиг баримт боловсруул ж, ачилтын дээд амжилт аа шинэчлэн тогтоолоо. Ийнхүү ачилт, буулгалтыг нэмэгдүүлснээр вагоны сул зогсолтыг бууруулж, ачаа тээврийн эргэлтийг хурдасгах ач холбогдолтой юм. Ачилтын дээд амжилт тогтооход Замын-Үүд зангилааны нийт төмөр замчдын гар нийлсэн хамтын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн онд УБТЗ экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн ачаа буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн бол энэ жил уг тээврийн хэмжээг 5,1 сая тонноор буюу 31,9 хувиар нэмэгдүүлэхээр хөрш орнуудынхаа төмөр замуудтай ярьж тохирчээ.

УБТЗ ОНЛАЙН ТАСАЛБАР ХУДАЛДААЛАЛТЫГ 70 ХУВЬД ХҮРГЭНЭ

ЗТХЯ 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдлэн, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо хамтран галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Зүүнхараа өртөөдөд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж эхэллээ. Өдөрлөгийн үеэр зорчигч үйлчлүүлэгчдэд онлайнаар тасалбар захиалах заавар, зааварчилгааг танилцуулж, иргэдэд хүргэх зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулж байна. Онлайнаар галт тэрэгний тасалбарыг вэб сайтаар, 19001949 утсаар болон “УБТЗ-Тасалбар UBTZ-Tasalbar ” аппликэйшнээр захиалах боломжтой. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулснаар зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна цахим үйлчилгээг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдний хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар зорчигчийн галт тэрэгний нийт тасалбар худалдаалалтын 50 орчим хувийг цахимаар худалдаалж байгаа бөгөөд цаашид цахим худалдаалалтыг нэмэгдүүлснээр зорчигчдод хүндрэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх боломж нэмэгдэх юм.

ҮИТ-ИЙН ДАРГЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, ЯЛ ШИЙТГЭЛЭЭ

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Соронзонболдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолоо гаргажээ. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тус шүүхийн шүүгч С.Өсөхбаяр, улсын яллагч Н.Энхболд, шүүгдэгчийн гурван өмгөөлөгч, гэрч М.Цэрэндэжид, О.Аззаяа, Б.Ичинхорлоо, С.Чимэдцэрэн, Л.Сарангэрэл нарыг оролцуулан хийсэн хурлаас шүүгдэгч С.Соронзонболдыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, 7.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандан шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. “Оюутолгой” ХК-ийн ажилчдаас шинжилгээ авдаг “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ хүргүүлэн шинжлүүлж байсан бөгөөд тус компанийнхан ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь гэрэгэ системд өөрийн байгууллагын албан баланк дээр гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Тодруулбал, MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангасан гэрчилгээгүй ажиллаж байв. “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторид ҮИТ-ийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчин давуу байдал олгосныг шүүх ийнхүү тогтоолоо. Харин хууль бус гэж хэлж болохуйц гэрчилгээ гаргуулсан тус лабораторийнхонтой “Оюутолгой” компанийн байгуулсан гэрээ хэрхэх бол. эх сурвалж: Tac.mn

ИПОТИКИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ ЭХЭЛЖЭЭ

Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан. Үүнд шилжин суурьшихаас гадна тухайн орон нутагтаа амьдардаг иргэд ч хамаарах юм. Зээлийн онцлох нөхцөлүүд гэвэл: -Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өрийн үлдэгдэлгүй байх ёстой -Одоо ипотекийн зээлтэй бол боломжгүй -Хүү эхний гурван жилд 3% байх бөгөөд үүний дараагаас 6 хувь болж нэмэгдэх зэргийг дурдаж болж байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг хүсэлтийг нэр бүхий банкуудаар өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн байна.

ТАКСИНЫ ЖОЛООЧИЙН ХООЛОЙГ БООЖ, АВТОМАШИНЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс авч шалгахад 21 настай, эрэгтэй Н таксинд явж байхад нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь 2 удаа цохиж, автомашиныг дээрэмдэн авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоолоо. Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

ОРОН НУТАГТ ЗАСГИЙН ГАЗРЫН СТРАТЕГИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХУРЛЫН 13 ДАХ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20 ОНЫ ӨДӨР ХУРАЛДАВ Тус ээлжит хурлаар хэлэлцэгдэх асуудлын дундаас хамгийн анхаарал татсан асуудал нь Сайхан-овоо сумын нутагт Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын /НДМХ/ талбайтай Тахь ресурс ХХК-аас хийх төслийн танилцуулга байв. Тус компани нь нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны томоохон хэмжээний Нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлэгч дотоод хөрөнгө оруулалттай компани аж.Тус компанийн хийсэн танилцуулганд “Байгалийн хий нь 98% бүрэн шаталттай, өнгө үнэргүй байгаль орчинд ээлтэй цэвэр түлш бөгөөд нүүрс түлсэн шиг агаарын бохирдол үүсгэдэггүй. НДМХийг байгальд ээлтэй аргаар олборлодог ба хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй зэрэг давуу талууд олонтой гэх танилцуулгыг хийлээ.Одоо хэрэглэгдэж буй нүүрсний цахилгаан эрчим хүчтэй харьцуулахад НДМ Хийн эрчим хүчний үйлдвэр нь агаарт буй 2.5 микрон тоосонцорыг их хэмжээгээр багасгаж чадна” гэсэн агуулга анхаарал татав. Монгол Улсад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал болох агаарын бохирдлыг бууруулах, хамгийн байгальд ээлтэй эдийн засгийн ач холбогдолтой шийдэл бол байгалийн хий гэдгийг тэд танилцуулгатаа онцлон тэмдэглэж байлаа.Тахь ресурс ХХК нь 2015 оноос нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэж холбогдох газраар дүгнүүлж, Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2020 оны 3-р сард үзэглэсэн ба 2021 онд тус гэрээнд тусгагдсаны дагуу хайгуулын ажил хийх төлөвлөгөөг боловсруулан холбогдох газар болох засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох АМГТГ-аар хянуулж батлуулжээ.Харин үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явахад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн нэг нь орон нутгийн иргэдэд мэдээлэл дутмаг хүргэж байгаагаас үл ойлголцол гарсан байна. Төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 сарын 13 нд Сайхан-Овоо суманд өрмийн ажиллагаагаа эхлээд явж байхад нь орон нутгийн иргэд эсэргүүцэж хээрийн кемпид нь халдаж гэр орныг нь буулган, геологичид ажилтануудыг нь хүйтэнд орох оронгүй хүндрэлтэй байдалд оруулсан гэх мэдээллийг өгч байна. Уул уурхайн бүх төрлийн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний /БОННҮ/-ний тухай хуулиар тухайн орон нутагт Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийдэг ба үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий компани хийж гүйцэтгэдэг. Дээрх хуулийн 18.4-р заалтаар “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсний дагуу багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулан санал зөвлөмж авч тайландаа тусгах үүрэг хүлээдэг юм байна. Маргаан дагуулаад байгаа Багийн хуралд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн арын хуудсуудад тухайн багийн хуралд оролцсон иргэдийн гарын үсэг зурагджээ.Энэ нь тухайн гарын үсэг зурсан иргэдийг танилцуулсан тайланг дэмжиж зурсанг биш зөвхөн тухайн Иргэдийн нийтийн хуралд оролцсон гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Үүнээс харахад орон нутагт улс орны хөгжилд нөлөөлөх том хэмжээний төсал хэрэгжиж буй аж.

ГССҮТ: ГУРВАН НАСТАЙ ХҮҮ АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ ХЭВЭЭР, УХААН ОРООГҮЙ БАЙНА

Энэ сарын 6-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн. Эмнэлгийн зүгээс Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ес дэх өдрөө эмчилгээг хийж буй ч биеийн байдал хэвэндээ, амьсгалын аппараттай, ухаан ороогүй байна гэв. Хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн зарим сайт мэдээлсэн. ГССҮТ болон ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг хүүгийн биед дэлгэрэнгүй үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх нотолгоо илрээгүй аж. Гэмтлийн зэргийг тогтоох үзлэг шинжилгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийх юм байна. Тус хүрээлэнгийн шинжээч эмч нарын баг тухайн хүүхдийг ГССҮТ-д хүргэгдэж ирсэн өдөр үзлэг хийж ажиллажээ. Тиймээс ГССҮТ-өөс гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоосон дүгнэлт гаргаагүй байгаа. Хүчирхийллийн энэ ноцтой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг Цагдаагийн байгууллагаас баривчлан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

1 ... 104 105 106 107 108 109 110 111 112 ... 314