НЭГҮҮН МЭДЭЭ
НАЙМАН ДҮҮРГИЙН 47 БАЙРШИЛД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛНО

Нөөцөлсөн махны худалдаа өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр зохих хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногт найман дүүргийн 47 байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгуулах бөгөөд нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ний ням гаргийг дуустал борлуулах ажээ. Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлын мэдээллийг хүргэе.

ХУВЬЦААНЫ АРИЛЖААГААР ЗАХ ЗЭЭЛД ТЭРГҮҮЛСЭН 30 КОМПАНИЙГ НЭРЛЭЖЭЭ

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 11.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Уг үзүүлэлт ДНБ-ний 17.1 хувьтай тэнцжээ. Энэ оны 1 дүгээр улиралд 204.93 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн байна. Арилжааны 188.94 тэрбум төгрөгийг үнэт цаасны арилжааны байгууллагаар, 15.99 тэрбум төгрөгийг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангаар хийжээ. Энэ хугацаанд хувьцааны арилжаа түлхүү явагдав гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Үнэт цаасны арилжааны хувьд: 62.70 хувийг хувьцаа, 20.77 хувийг компанийн өрийн хэрэгсэл, 8.16 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 8.37 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, Мөн хугацаанд 128.48 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэн нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 145.5 хувиар буюу 2.45 дахин нэмсэн үзүүлэлттэй гэнэ. Хувьцааны анхдагч зах зээлд нийт 8.90 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлд нийт 119.58 тэрбум төгрөгийн арилжаа явсан байна. Зах зээл дээрх хувьцааны арилжааны тэргүүлэгч эхний 10 компанийн мэдээллийг үнийн дүнгээр харуулбал: “Говь” ХК 67.89 тэрбум төгрөг, “ХААН банк” ХК 8.75 тэрбум төгрөг, “Богд банк” ХК 6.12 тэрбум төгрөг, “Голомт банк” ХК 4.70 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” ХК 3.23 тэрбум төгрөг, “Хас банк” ХК 3.11 тэрбум төгрөг, “АПУ” ХК 2.84 тэрбум төгрөг, “Газар шим үйлдвэр” ХК 2.70 тэрбум төгрөг, “Ард санхүүгийн нэгдэл” ХК 2.53 24 тэрбум төгрөг, “Инвескор ББСБ” ХК 2.50 25 тэрбум төгрөг, Ийм байдлаар эхний 30 компанийг нэрлэжээ. Эдгээр компанийн арилжааны үнийн дүн 118.76 тэрбум төгрөгт хүрчээ. Компанийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй. Харин хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42.56 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан юм байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаас хойш 2024 оны 1 дүгээр улиралд 31 компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлд 17.16 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Түүнээс хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангаар 1.17 тэрбум төгрөгийн арилжаа, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангаар 15.99 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Эдгээр нь арилжааны 6.8 болон 93.2 хувийг бүрдүүлж байна. Хоёрдогч зах зээлд дээр дурдсан 17.16 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Энэ нь 2023 оныхоос 24.1 хувиар нэмэгдсэн дүн юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 15.0 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлд нийт 1.73 тэрбум төгрөгийн, нийт 16.73 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэнэ. Энэ оны эхний улиралд Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 68 удаагийн арилжаагаар 5.22 сая тонн нүүрсийг 2.39 их наяд төгрөгөөр худалджээ. Мөн 59 удаагийн биржийн арилжаагаар 358.8 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 94.94 тэрбум төгрөгөөр, 127 удаагийн арилжаагаар 5.58 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 2.48 их наяд төгрөгөөр арилжаалсан байна. Тухайлбал: коксжих нүүрс 53.55 хувь (1/3), баяжуулсан коксжих нүүрс 14.71 хувь, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 2.45 хувь, баяжуулсан сул коксжих нүүрс 0.25 хувь, дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 2.45 хувь, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 24.14 хувь, эрчим хүчний нүүрс 2.45 хувь, Төмрийн хүдэр, баяжмал энэ оны эхний улиралд 358.8 мянган тонныг арилжаалсны хувьд: 52.22 хувийг Fe-52%- ийн агууламжтай төмрийн хүдэр, 20.19 хувь Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, 27.59 хувийг Fe-65%-ийн агууламжтай төмрийн баяжмал худалджээ. Энэ хугацаанд 187,305 шинэ данс, 55,781 холболтын данс шинээр нээгдэж өссөн дүнгээр нийт 2,580,599 данс, 646,243 холболтын данс “ҮЦТХТ” ХХК-д бүртгэлтэй байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нийт хоёрдогч зах зээлийн арилжаанд: дотоодын иргэний хийсэн арилжаа 27.35 тэрбум төгрөг (16.60 хувь), дотоодын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 136.37 тэрбум төгрөг (82.77 хувь), гадаадын иргэний хийсэн арилжаа 0.83 тэрбум төгрөг (0.51 хувь), гадаадын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 0.198 тэрбум төгрөг (0.12 хувь), Хөрөнгө оруулагчид дээрх байдлаар, нийт 164.75 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна

УЛААНБААТАРТ 1.5 САЯ ЦЭЦЭГ ТАРИНА

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр, зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Энэ талаар мэдээллийг НЗДТГ-ын Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Өнгөрсөн жил бид нийслэлийн хэмжээнд 1.2 сая орчим цэцэг тарьсан. Энэ онд 1.5 сая цэцгийг зургаадугаар сарын 10 гэхэд тарихаар төлөвлөсөн. Бид ногоон байгууламжийн арчилгааг 25 аж ахуй нэгж, байгууллагатай хамтран гүйцэтгэдэг. Энэ хүрээнд гэрээний 30 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байна. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас массын цэцэг тарих ажлыг хийж гүйцэтгэдэг” хэмээжээ.

НЭГҮҮН.МН САЙТЫН ИЛЧЛЭН МЭДЭЭЛСЭН ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДЛЫН ХЭРЭГ 5 САР ГАРАН ШАЛГАГДАЖ БАЙНА

Нэгүүн . мн сайт Хятад иргэд их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байна гэх мэдээллийн дагуу сурвалжлан ажиллаж байхад Цагдаагийн байгууллагын хойшлуулшгүй ажиллагаа давхцан гайхширал төрүүлж байв. Тодруулбал : 2024 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Улаанцав ” нэртэй зочид буудалд Хятад иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бөгөөд 30 гаруй иргэд олон өрөөнд хуваагдан тоглож байсан юм. Энэ үед Нэгүүн . мн сайтын шуурхай сурвалжлах баг 4 хүний бүрэлдэхүүнтэй шууд дамжуулалт хийж байх үед Хятад иргэд зугтах гэж оролдсон бөгөөд яг энэ үед БГД-ийн цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгчид ажиллагаа явуулж таарсан юм. Тухайн өдөр нэр бүхий 21 иргэн, Мөн 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн / маажан / тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг Цагдаагийн байгууллагаас түр хураан авч, шалгалтын ажиллагааг эхлүүлж байсан. Тухайн шалгалтын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын, Мөрдөн байцаах алба өнөөдрийг хүртэл шалгасаар байгаа бөгөөд ажиллагаа хэтэрхий удаашралттай явагдаж байна гэж хардах үндэслэл төрсөөр байна. тухайн үеийн шууд дамжуулалтыг дараах линк орж үзэх боломжтой.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН САМБАР БАЙРШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ. Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг байршуулж буй. Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл нэгдсэн самбарт байрлах бөгөөд нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм. Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх тооны нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Можаритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглах ажээ.

БУЛГАН УУЛЫН БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗРЫГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр буюу (2024.06.03) "Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна хэмээн танилцуулав. Тэрбээр, “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ. Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдуудаас санал авч тусгажээ. Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан байна. Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад авагдана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ТҮҮХ 6-Р ДУГААР САРЫН 6-НААС ШИНЭЧЛЭГДЭНЭ

МОНГОЛБАНКНААС ӨНӨӨДӨР /2024.06.04/ ДАРААХ МЭДЭГДЛИЙГ ГАРГАЖЭЭ. -МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БАНКНЫ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ, БЭХЭЖСЭНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛЖ ЗУДАД НЭРВЭГДСЭН ЗЭЭЛДЭГЧ МАЛЧДАД ҮҮСЭЭД БУЙ САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН КОВИД-19 ЦАР ТАХЛААС ҮҮДЭН МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛСЭН УРТ ХУГАЦААНЫ СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХ, САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ, ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР 2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨРТ БАГТААН АНХААРАЛ ХАНДУУЛАХ, ХЭВИЙН БУС, ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛОН МУУ ЗЭЭЛИЙН АНГИЛАЛТАЙ ЗЭЭЛ, ӨР ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛЖ ДУУССАН ЗЭЭЛДЭГЧ, ТӨЛБӨР ХАРИУЦАГЧИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУСГАХГҮЙ БАЙХ ТОХИРУУЛГЫГ ХИЙХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН. ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД НЬ ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ 72 ЦАГТ БАГТААН МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД НИЙЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ. ИЙМД МОНГОЛБАНК 2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6-НЫ ӨДӨР ДЭЭРХ ТОХИРУУЛГЫГ ХИЙХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА. ТА БҮХЭН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАГААГ 2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7-НЫ ӨДРӨӨС АВНА УУ.

УГТЭ: ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлгээс өнөөдөр /2024.06.04/ Нийгмийн эрүүл мэндийн хууль батлагдсантай холбоотой иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээлтийн үеэр үг хэлэхдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сард “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль”-ийг соёрхон баталсантай холбогдуулан иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгааг дурдлаа. Энэхүү өдөрлөгт Эмнэлгийн захиргаа, Захиргаа хүний нөөц, Сувилахуйн алба, Эм зүйн алба болон 22 тасаг нэгж оролцсон байна. Өдөрлөгийн үеэр зарим иргэдийн ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс, цусны даралт, чихрийн шижинг тодорхойлж, харвалт, зүрхний шигдээсний үеийн сэргээн засах эмчилгээ, уламжлал засал эмчилгээ, мэс заслын дараах үеийн сувилгаа, оношилгоо шинжилгээнд орох үеийн бэлтгэл, эмийн зохистой хэрэглээ, зөв хооллолтын чиглэлээр нийт 750 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллажээ. Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны мэдлэг, боловсрол олгох зорилгоор бэлтгэсэн 1400 хэвлэмэл зөвлөмж, зөвлөгөөг тараасан юм. Мөн өдөрлөгөөр дамжуулж иргэд үйлчлүүлэгчдэд авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх, авлигын эсрэг таны оролцоо сургалт мэдээллийн үйл ажиллагаа явуулсан байна.

ҮНДЭСНИЙ ШИНЭ НОМЫН САНГИЙН ДЭРГЭД БАРИГДАЖ БАЙСАН БАРИЛГЫН КАРКАСЫГ НУРААЖ ДУУСЛАА

Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн Ц.Батбаатар худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч тус барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгасан юм. Уг барилга байсан газрыг ногоон байгууламж болгон тохижуулна

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН, ЭЗХ-ИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НАРЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаа тайлагнах үүрэгтэй улс төрийн албан тушаалтан буюу Соёлын сайд Ч.Номин сонгуулийн санал авах жил сонгогчид руу чиглэсэн тайлан сэтгүүл гаргасан. Улмаар төсвийн 19 сая төгрөгөөр хэвлэсэн гэх мэдээлэл ч цацагдсан. Энэхүү үйлдэлд хуулийн асуудал үүсэж шалгагдаж буй. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг оюутнуудад мөнгө тарааж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх иргэний гомдол цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах нөхцөл байдал үүссэн ч байж болзошгүй.

1 ... 99 100 101 102 103 104 105 106 107 ... 370