Б.ГАНХУЯГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тэгвэл ЭТТ-н Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр дууссан. Үүнтэй холбоотойгоор түүнийг үргэлжүүлэн хорих эсэх шийдвэр гарч, түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.