173 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ ТААМАГ НӨӨЦТЭЙ Ч УРД ХӨРШӨӨС КОКСЖУУЛСАН НҮҮРС АВНА

Нийслэлийн удирдлагууд 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177 тэрбумыг БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах шийдвэрт хүрчээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “177 тэрбумаас 30 орчим тэрбум төгрөгөөр  асаагч авна. Үлдсэн 147 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авна” гэсэн юм.

Манай улсын нүүрсний нийт таамаг нөөц 173 тэрбум тонн. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг. Энэ салбарын эрдэмтэд Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нүүрсний нөөц бий гэцгээдэг. Гэтэл урд хөршөөс хагас коксжсон нүүрс авах шийдвэр олон хүнийг бухимдуулаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.