ХЯРГАС НУУРЫН ЭРЭГТ ҮҮССЭН ХОГИЙН ЦЭГИЙГ НҮҮЛГЭЖЭЭ

Хяргас нуурын эрэгт үүссэн хогийн цэгийг нүүлгэж, дахин хогийн цэг үүсгэхгүй байх сануулгыг аж ахуй нэгжүүдэд өгчээ. 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймагт ажиллах үед Хяргас нуурын эргээс 5 км-ын зайд үүссэн хогийг цэгийг нүүлгэх төсвийг шийдвэрлэж, уг ажлыг гүйцэтгэх үүргийг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Цэлмэгдалайд өгсөн байна.

Уг ажлын хүрээнд долоо хоногийн дотор нийт 600 орчим тонн хогийг цэвэрлэж, нүүлгэн шилжүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.