“ЭКО КОНСТРАКШН” АШИГЛАЛТААС ГАРАХ ДӨХСӨН , СЭЛБЭГ ОЛДОЦГҮЙ ЛИФТ СУУРИЛУУЛСАНААС БОЛЖ 7Н ДАВХРЫН ӨНДРӨӨС БАГА НАСНЫ ХҮҮХЭД УНАЖ ЭНДЭВ

Өчигдөрхөн үртэй хүн бүрийн зүрхийг зүсч , сэтгэлийг эмтэлсэн харамсалтай осол гарч , 3-н настай хүү зуурдаар хорвоог орхисон.Энэ сарын 27-н буюу өчигдөр 18:30 минутын орчимд ажиллагаагүй боловч хаалга нь хагас онгорхой эвдэрхий лифтний хонгил уруу 7-н давхраас нэгэн амь нисч одсон ...

Харамсал , харуусал дүүрэн осол БГД-ийн 18-р хороонд байрлалтай 86-р байранд гарсан бол тус байрыг “Эко констракшн” компани барьж ашиглалтад оруулсан байдаг. Тус компанийн нэр холбогдсон осол , гэмтэл олон бий ч тэр хирээрээ хэл ам таталсаар байв ч тэгсхийгээд намжсаар , намжаасаар , нам дарсаар өнөөг хүрсэн. Барилгууд нь баригдаж байх явцад ч эрдэнэт хүний амь эрсдэж , баригдаж дууссаныхаа дараа ч чанар стандартаас нь шалтгаалж Монгол хүний амь нас эрүүл мэнд эндэж , эрсдэж явсаар энэ хүрснийг нь барилгын салбарт бүртгэлтэй ослын судалгаанд ил мэдээлсэн байдаг.

С.Нямдаваа гэх захиралтай тус компани энэ мэт осол гэмтэлд олон нэр холбогддог ч хүлээсэн хариуцлага гэхээр зүйлгүй өнөөдөртэй золгож , өчигдөрхөн нэгэн бяцхан амь эрсэдлээ.Үүнд ч тус компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бололтой. 

Учир мэдэх эх сурвалжууудын өгч буй мэдээллээр тус компани ашиглалтаас гарах шахсан лифт суурилуулсан бөгөөд тэр нь төд удалгүй эвдэрч зогссон , мөн сэлбэг олдоц муу , засвар үйлчилгээ барагтай авдаггүй тул тус лифт ийн удаан хугацаагаар ажиллагаагүй хэрнээ аюул осолд бэлхэн байршиж байж. Иймд бяцхан зүрхийг цаг бусаар зогсоосныхоо төлөө С.Нямдаваа захирлын компани шууд утгаараа хариуцлага хүлээх ёстой. Бид ч хариуцлага хүлээхийг шаардах ёстой. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.