ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АВАРГА ДЭЭД СУРГУУЛИЙН АРЫН ТОГТООЛ УСАНД ЖИВЖ ЭНДЖЭЭ

Харааны бэрхшээлтэй иргэн “Аварга дээд сургуул”-ийн арын тогтоол уанд живж эндсэн харамсалтай осол болсон байна.Үүнд хариуцлагагүй барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр  ийн эрдэнэт хүний амь нас эрсэджээ. 

Тодруулбал : Аварга дээд сургуулийн хойд талын тогтоол усанд хүн унаж эндсэн талаархи дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрөгч Баасан гаригт бүртгэгджээ. Ингэхэд ХУД ийн 1р хорооны иргэн 39н настай эрэгтэй,  иргэн Э барилгын ухсан нүхэнд унаж нас барсан байжээ.

Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр амь хохирогч харааны бэрхшээлтэй , эмнэлэгийн хяналтад байдаг гэх мэдээлэл бий юм. Харин энэ осол гарах боломж нөхцлийг бий болгосон барилгын компанид хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай.

Учир нь тус барилгын компани нүх ухаад орхисон тул ус тогтож , тус нүхэнд тогтсон тогтоол усанд хүн унаж эндэв. Цаашид хэд хичнээн иргэн амь нас эрүүл мэндээрээ хохирохыг бид таашгүй. Сэрэмж сонор илүүдэхгүй бөгөөд нийслэлчүүд энэ мэт алхах тутамдаа аюул заналхийлэл дор аж төрсөөр байна.

Аз жаргалтай улаанбаатарчууд эрсдэлээр дүүрэн боловч энэ мэт иргэний амь насыг хохироосон асуудалд хариуцлага яригдаж , засч залруулах нэн яаралтай шаардлагатай байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.