ТЭРБУМТНИЙ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ИЛРЭХ ШИВ

Улсдаа хамгийн залуу тэрбумтан гэгддэг Гантогтохын Ирээдүй буюу сошиалд IZ нэрээрээ танигдсан тэрээр IT чиглэлээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн.

Өнгөрөгч оны 11 сард өөрийн нэрээр койн гаргаж буйгаа мэдэгдэн хувь дансаараа 20 гаруй тэрбум төгрөгийг цуглуулаад амжсан.”Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо тэрээр “Иргэдийн койны мөнгө 25 тэрбум хүрвэл компанийн данс руу хийнэ” хэмээн ярьж байсан нь саяхан.

Гэвч тэр тэгээгүй бөгөөд энэ сарын 6-нд цагдаагийн байгуулагад өргөдөл гарган өнгөрөгч оны 11 сарын 8-аас IZCOIN крипто токен бий болгон нийт 20 418 000 000 төгрөгийг өөрийн дансандаа төвлөрүүлсэн. Иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхдээ 125 хүнд давхардуулж олгосон бөгөөд миний сүлжээ халдлагад өртсөн хэмээх утга бүхий өргөдөл өгсөн байдаг. Ийнхүү түүнд итгэж хөрөнгө оруулсан иргэд хохироод үлдэж байна. Түүний уянгалсан жүжиг үргэлжилсээр цахим хуудсаараа “Буцаан олголтоо аваагүй хүмүүс аваарай ‘’ гэж бүрэн хэмжээний тоглолтоо тавьсаар. Бодит байдал дээр итгэж найдаж хийсэн мөнгөө одоог хүртэл авч чадаагүй иргэд байсаар л. Иймд иргэд санхүүгийн мэдлэгээ зузаатгаж , аливаа гоё сайхан PR-т итгэлгүй хашир хэрсүү байж өөрөөсөө ч харамлан хумтлуулсан хөлс , тэвчээр , хатуужил шингэсэн хэдэн төгрөгөө   энэ мэт хүмүүст өргөн барихгүй  байхыг анхааруулж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.