АРВАН САРД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Орхон аймаг дахь цагдаагийн газраас Өнгөрөгч аравдугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу 2021.11.08-нд тус иргэний цогцосыг Булган аймгийн Бугат сумаас олжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхэл гаднын нөлөөгүй болох нь тогтоогдсон ба модноос өөрийгөө дүүжилсэн байжээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.