29 НАСТАЙ ИРГЭНИЙГ ЭРЭМДЭГЛЭЖ, УУРХАЙН НҮХЭНД ХАЯСАН БАЙЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 24-ний өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан иргэний цогцос олдсон байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ашиглагдахаа больсон уурхайн хуучин нүхэнд толгой, хүзүү хэсэгтээ шарх авсан 29 настай эрэгтэйн цогцос байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаачийн цогцсыг эрэмдэглэж, хэвлийн хэсгийг чулуугаар дүүргэсэн байсан гэх ба гадуур нь борооны цуваар ороож, олсоор боосон байжээ.

Албаны хүмүүс хэргийн газраас тамхины иш, гялгар уут, нүдний дуран зэргийг хураан авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэж байгаа боловч үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа аж.

Талийгаач нь сураггүй болсон иргэдийн санд бүртгэлтэй байсан гэх ба цагдаагаас эрэн сурвалжилж байжээ. Тэрээр есдүгээр сарын 8-ны өдөр гэрээсээ гараад, эргэж ирээгүй учраас ар гэрээс нь цагдаад мэдэгдэж, эрэн хайх ажлыг эхлүүлсэн байжээ. 

Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.