УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 5.1 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ

Зудын нөхцөл байдлын талаар  УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Одоогийн байдлаар 16 аймгийн 85 суманд цагаан зудархуу байна. Тус аймаг сумдад 51.1 мянган малчин өрх, 17.4 сая мал хаваржиж байна гэсэн тоон мэдээлэл бий. Мөн цагаанаар зудархуу 12 аймгийн 40 сум, нийслэлийн хоёр дүүрэг байна. Гуравдугаар сарын 22-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд ойрын өдрүүдэд огцом дулаарч, цасан бүрхүүлийн хэмжээ нэлээн багассан.

Улсын хэмжээнд таван сая 922 мянга 957 толгой мал хорогдоод байна. Ялангуяа Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудад малын зүй бус хорогдол өндөр байна. Түүнчлэн 380 өрх бүх малаа алдсан гэх мэдээлэлтэй байна" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.