ТАНИЛЦ: САЙД НАРЫН НАЙЗУУД ХУРАНДАА ЦОЛ ХҮРТЭЖ, ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАДАГ

Манай улсад нийтээр дагаж мөрдөгддөг хуулиас илүүтэйгээр САЙД, ДАРГА нарын өөрсдийн албан бус хууль үйлчилдэг. Сайд солигдвол түүнийг дагаад газар, хэлтсийн дарга нар солигдож тухайн сайдын хамаарал бүхий этгээдүүд болох хамаатан, найз нөхөд нь дарга болох энгийн үзэгдэл болсон.

Энэ байдлыг аль ч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй гэж тэмцэхээс залхаж, сүүлдээ халагдахгүйхэн ажлаа хийж, цалингаа аваад, дуугүй явах нь аминд өлзийтэй болсон цаг. Эрх барьж байгаа Засгийн газрын аль нэг сайд хүчтэй харагдвал түүний ард цагдаагийн хурандаа нарын дэмжлэг байдаг гэх.

Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдож өдгөө сайдын албан тушаалд бат бөх гэгч нь суусан нэгэн. Тэрээр сайд болонгуут Сонгинохайрхан дүүргийн газар болон хэлтсийн дарга нарыг сольж өөрийн найз нарыг дарга болгодог байна.

Одоогийн СХД-ийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр болон СХД-ийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Байдраг, СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ганбаяр нар нь Х.Нямбаатар сайдын хамаарал бүхий этгээдүүд буюу найзууд. СХД-ийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Байдрагтай Х.Нямбаатар сайд 1996-2000 онуудад Орхон их сургуулийн хуулийн нэг ангийн оюутнууд байсан. Мөн бусад хурандаа нартай сайд албан бусаар харилцаатай төдийгүй хурандаа нар сайдыг дэмжиж ажилладаг гэх.

Эдгээр хурандаа нарыг сайд томилсон бөгөөд ажил, мэргэжлийн шалтгалтаар олон удаа хангалтгүй дүн авдаг ч нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй аж.

Дараагийн хурандаа томилж, мэдээлэл авч, өөрийгөө хамгаалуулдаг сайд бол одоогийн Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт юм. Тэрээр Ховд аймгаас сонгогдсон бөгөөд 2017 онд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж эхэлмэгц тус аймгийн цагдаагийн газрын даргыг сольж, өөрийн ангийн найз болох цагдаагийн хурандаа Д.Мөнхболдыг томилж байжээ.

Мөн сайдаас буусан даруйд өөр хүн газрын даргад томилогдсон ч дахин өөрийн найзыг газрын дарга томилуулж байв. Өдгөө Ховд аймгийн цагдаагийн газрын даргаар Д.Мөнхболдын оронд цагдаагийн хурандаа Цоодол өнгөрсөн 4 -р сард томилогдон ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж:Asu.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.