ЗАМ ТОВЧЛОХООР ГОЛЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВСНААР ЖОЛООЧИД АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРСООР

Голын мөс цөмөрч автомашинтайгаа осолдсон гэх дуудлага нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Арваннэгдүгээр сар гарснаас хойш зарим аймагт эрс хүйтэрч, иргэд гол мөрнийг хөлдсөн хэмээн тооцоолсноор энэ төрлийн осол эрс өсөх болжээ. 

Гэвч гол хөлдөх цаг болоогүй бөгөөд зам товчлох гэж голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөгтэй болон явганаар зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.