15 ХҮН ТӨВ АЙМАГТ САМАР ТҮҮХЭЭР ЯВААД НЭГ НЬ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самар түүхээр Чулуут багийн Галтай булнай гэх газар аравдугаар сарын 30-нд явцгаасан боловч нэг иргэн нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 5-нд Төв аймгийн онцгой байдлын газрын алба хүлээн авчээ.

Одоогоор Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохой болон цуг явж байсан иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна.Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид Баянтуул багийн Хагийн хар нуур гэх газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Сонгинотын-Эх гэх газраас 45 настай эрэгтэйн бээлийг олжээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.