2027 ОНД ЧИНГИС ХААН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСНА

Хэнтий аймагт Монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэн Их Эзэн Чингис хааны цогцолбор байгуулж түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тус цогцолборыг барих ажил 2019 оноос эхэлсэн ба нийт 5-6 цогцолбор барихаар төлөвлөгдсөн. Цогцолборын бүтээн байгуулалт 2027 он хүртэл үргэлжилнэ. Барилгын ажил 70-80 хувьтай байгаа бол менежмент, үйл ажиллагаанд бэлтгэх ажлыг мөн төлөвлөгөөний дагуу хийж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.