"ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛЫГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН"

Цагдаагийн ерөнхий газраас гурван настай хүүг зодож гэмтээсэн гэх хэргийн талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: 
"Гурван настай хүүхдийн хэрэгт холбогдсон "Э"-г  нэг сарын хугацаагаар цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлж байгаа. Тухайн хүүгийн биеийн байдал дээрдэж, Турк улс руу эмчилгээнд явах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдэгдсэн байсан. Мөн хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.