ОРОН НУТАГТ ЗАСГИЙН ГАЗРЫН СТРАТЕГИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХУРЛЫН 13 ДАХ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20 ОНЫ ӨДӨР ХУРАЛДАВ

Тус ээлжит хурлаар хэлэлцэгдэх асуудлын дундаас хамгийн анхаарал татсан асуудал нь Сайхан-овоо сумын нутагт Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын /НДМХ/ талбайтай Тахь ресурс ХХК-аас хийх төслийн танилцуулга байв. Тус компани нь нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны томоохон хэмжээний Нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлэгч дотоод хөрөнгө оруулалттай компани аж.Тус компанийн хийсэн танилцуулганд “Байгалийн хий нь 98% бүрэн шаталттай, өнгө үнэргүй байгаль орчинд ээлтэй цэвэр түлш бөгөөд нүүрс түлсэн шиг агаарын бохирдол үүсгэдэггүй. НДМХийг байгальд ээлтэй аргаар олборлодог ба хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй зэрэг давуу талууд олонтой гэх танилцуулгыг хийлээ.Одоо хэрэглэгдэж буй нүүрсний цахилгаан эрчим хүчтэй харьцуулахад НДМ Хийн эрчим хүчний үйлдвэр нь агаарт буй 2.5 микрон тоосонцорыг их хэмжээгээр багасгаж чадна” гэсэн агуулга анхаарал татав. Монгол Улсад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал болох агаарын бохирдлыг бууруулах, хамгийн байгальд ээлтэй эдийн засгийн ач холбогдолтой шийдэл бол байгалийн хий гэдгийг тэд танилцуулгатаа онцлон тэмдэглэж байлаа.Тахь ресурс ХХК нь 2015 оноос нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэж холбогдох газраар дүгнүүлж, Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2020 оны 3-р сард үзэглэсэн ба 2021 онд тус гэрээнд тусгагдсаны дагуу хайгуулын ажил хийх төлөвлөгөөг боловсруулан холбогдох газар болох засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох АМГТГ-аар хянуулж батлуулжээ.Харин үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явахад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн нэг нь орон нутгийн иргэдэд мэдээлэл дутмаг хүргэж байгаагаас үл ойлголцол гарсан байна. Төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 сарын 13 нд Сайхан-Овоо суманд өрмийн ажиллагаагаа эхлээд явж байхад нь орон нутгийн иргэд эсэргүүцэж хээрийн кемпид нь халдаж гэр орныг нь буулган, геологичид ажилтануудыг нь хүйтэнд орох оронгүй хүндрэлтэй байдалд оруулсан гэх мэдээллийг өгч байна. Уул уурхайн бүх төрлийн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний /БОННҮ/-ний тухай хуулиар тухайн орон нутагт Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийдэг ба үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий компани хийж гүйцэтгэдэг. Дээрх хуулийн 18.4-р заалтаар “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсний дагуу багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулан санал зөвлөмж авч тайландаа тусгах үүрэг хүлээдэг юм байна. Маргаан дагуулаад байгаа Багийн хуралд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн арын хуудсуудад тухайн багийн хуралд оролцсон иргэдийн гарын үсэг зурагджээ.Энэ нь тухайн гарын үсэг зурсан иргэдийг танилцуулсан тайланг дэмжиж зурсанг биш зөвхөн тухайн Иргэдийн нийтийн хуралд оролцсон гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Үүнээс харахад орон нутагт улс орны хөгжилд нөлөөлөх том хэмжээний төсал хэрэгжиж буй аж.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.