НӨӨЦИЙН МАХЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС 2000-3000 ТӨГРӨГӨӨР ХЯМД ХУДАЛДАНА

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцөлжээ. Энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхэлнэ.

Нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ. Үнийн хувьд

  • үхрийн ястай мах 10700 төгрөг
  • хонины ястай мах 8600 төгрөг
  • ямааны ястай мах 6400 төгрөг

Нөөцийн махыг 457 цэгээр борлуулна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.