ИРГЭДЭД ТУЛГАМДАЖ БУЙ ЧУХАЛ АСУУДЛЫГ ШӨТХГ –ЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУН ХӨНДЛӨӨ

Өнгөрсөн долоо хоногт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ даргаар С.Мөнхчулууныг томиолсон.

Томилогдсон өдрөө “Миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно” хэмээсэн.Тэрээр махны үнийн өсөлт, нөөцийн махны хүртээмжийг судлан иргэдээс санал авч, ажиллаж байгаа аж.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсандаа “Зах, дэлгүүрт хонины ястай мах кг нь 10000-14500 ₮, үхрийн ястай мах 12500-17000 ₮, ямааны ястай мах 9800 ₮, харин нөөцийн махыг нийт 468 цэгээр худалдаж байгаа бөгөөд хонины ястай мах кг нь 8300 ₮, үхрийн ястай мах 8,900 ₮, ямааны ястай мах 7100 ₮ -ийн үнэтэй зарагдаж байна.

Энэ жилийн нөөцийн мах их дажгүй мах байна. Хэрэв танай үүдний дэлгүүрт эсхүл Номин, Е-Март, Миний дэлгүүр гэх мэт бүх дэлгүүр, хүнсний захуудаар нөөцийн мах худалдаалвал та авах уу? Үүнийг дагаад махны үнийн хөөрөгдөл бууна. Нөөцийн мах гэдэг бол ер нь малчдаас ченжийн гар дамжилгүйгээр шууд зах зээлд нийлүүлэгдэж байгаа, хямд байхад нь аваад хөлдөөсөн л мах юм шүү дээ” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.