НӨӨЦИЙН МАХ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн “Нөөцийн махыг” энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. 

 

Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Тодруулбал: Есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм бөгөөд.
Үхрийн ястай мах 8900 төг/кг,

 Хонины мах 8300 төг/кг,

Ямааны мах 7100 төг/кг  үнээр тус тус худалдаанд гарахаар төлөвлөн ажиллаж байна.

 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.