12-16 НАСНЫХАН АВТОМАШИН ХУЛГАЙЛАХ,ТОНОХ , ХААЛГАНЫ ГОЛ ӨРӨМДӨЖ ОРОН ГЭР ТОНОХ НЬ ИХЭСЧЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын байдлаар 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс "приус" автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг олноор бүртгэгдэх болжээ.

Архангай, Завхан, нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй орхисон он хуучин тээврийн хэрэгслийг хулгайлдаг 18 удаагийн үйлдэлтэй насанд хүрээгүй хүүхдүүд болох Б,Н,Ц  нарын 14 этгээдэд  холбогдох хэргийг илрүүлсэн. 

Ихэвчлэн автомашин хулгайлах гэмт хэргийг  12-16 насныхан үйлдэж байгаа бөгөөд өндөр үнээр үнэлэгдэх орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөх гэмт хэрэг энэ онд эрс ихэссэнийг цагдаагийн байгууллага онцоллоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.