НИЙТ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 17 ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ

Монгол Улсын нийт 130 гаруй мянган барилга байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна.


Монгол Улсад 9 сарын байдлаар 3.5 магнитудаас  хүчтэй газар хөдлөлт 277 удаа, 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд дахь газар хөдлөлтийн дундажтай харьцуулахад 577-оор өссөн үзүүлэлт аж. 

Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн дийлэнх нь 1970 оноос өмнөх үеийнх аж.

Ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд 18.1 хувьтай хэрэгжиж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.