УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨЖ БАЙНА

Судалгааны баг хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж боолчлолын хэлбэр рүү дөхсөн  гэдэг дүгнэлт гаргасан талаар Б.Нямжав мэдээллээ.Тэрбээр "Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрүүдийн шинжийг тодорхойлсон байдаг. Энэ шинжүүд агуулагдаж байгаа бол боолчлолын хэлбэр рүү дөхөж байна гэсэн үг. Улмаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн гэж үздэг.

Өөрөөр хэлбэл, хурдан морь унаач хүүхдийн асуудалд хүүхдийн эрхийн конвенцод заасан хэв шинж нэлээд өндөр үзүүлэлттэй байсан. Яагаад гэвэл, хурдан морь унаач хүүхэд гэрээсээ хол байрлаж, уртасгасан цагаар ажилладаг нь үүнтэй холбоотой юм.

Хөдөлмөрийн улмаас морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан байсан. 

Хүүхдүүд өглөө 06:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэдний ихэнх нь 5-7 наснаасаа эхэлж морь унадаг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нь илүү эмзэг сэдэв болж байгаа юм. Үүнийг нийгэмд хоёр янзаар авч үзэж байгаа. Тухайлбал, нэг хэсэг нь уламжлал гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг.

Бид хурдан морь унаач хүүхдүүдийн төлөөллөөс ярилцлагын аргаар судалгаа авсан. Гэтэл хэд хэдэн ноцтой жишээ гарч ирсэн. Тухайлбал,тэвчишгүй Тухайн хүүхэд баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унасан байдаг. Бүр сургуульд суралцах ямар ч боломжгүй нөхцөлд ажилласан байгаа юм. Мөн хурдан морь унаж байгаа хүүхдэд хүчээр тамхи татуулах, ёс зүйгүй харилцаа хандлагын дунд байлгах гэх мэт хүмүүжил, ёс зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нэлээд ажиглагдсан. Тиймээс Морин спорт уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт харилцаагаар зохицуулж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах нь зүйтэй гэж судлаачид үзсэн" гэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.