Хамтрагчдаа хэлэлгүй бэлгэвчээ тайлахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ

АНУ-ын Калифорни мужид нэгэн сонирхолтой хууль батлагджээ. Хамтрагчтайгаа ярилцалгүйгээр бэлгэвчээ тайлахыг бэлгийн сэдлээрх халдлага гэж үзэж гэмт хэрэгт тооцох аж. 

Уг хуулийг санаачлагч Кристина Гарсиа  “Бэлгийн харилцааны үеэр хамтрагчдаа хэлэлгүй бэлгэвчээ тайлах бол ёс суртахууны ч биш, гэмт хэргийн асуудал. Үүний хор уршгаар бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэрэг олон асуудал тулгардаг” гэж тайлбарлажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.