Монгол Улсын өргөмжит консулын газар Милан хотод нээгдлээ

Италийн Милан хотод энэ сарын 7-нд Монгол Улсын консулын газар нээгджээ.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардуулан өгчээ.

Тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.