Улсын хэмжээнд долдугаар сараас хойш 5,766 өрх хүнсний талон авахаа больжээ

2021 оны долоодугаар сараас хойш улсын хэмжээнд нийт 5,766 өрх хүнсний талон авахаа больсон байна.

Түүнчлэн хүнсний талон авахаа больсон хэд хэдэн аймаг болон нийслэлийн дүүрэг байна.Үүнд:

  • 2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон
  • 2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан
  • 2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо, Өмнөговь аймгийн Хүрмэн 
  • 2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ
  • 2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16-р баг, Улаанбаатар Баянгол дүүргийн 2-р хороо хүнсний талон авдаг өрхгүй болж, ажлын байранд зуучилжээ.

"2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа илүү тэлж Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нэмэгдэнэ. Өрх дээр суурилсан “Төгсөлтийн аргачлал”-аар урт хугацааны туршилт хөтөлбөрийн төсөл эхлээд байгаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.