Их Британи Ковидын улаан жагсаалтаасаа Монгол Улсыг хаслаа

Их Британийн Ковидын улаан жагсаалтаас Монгол Улс хасагдлаа. Улаан жагсаалтад ордог орнуудын тоогоо 54-өөс долоо болгон бууруулсан байна. 

Жагсаалтад багтсан улсын иргэд  жуулчид зочид буудалд 10 хоног тусгаарлагдаж байсан юм.Тэгвэл жагсаалтаас хасагдсан улс орны иргэд коронавирусын вакциндаа бүрэн хамрагдсан бол тусгаарлалтанд орохгүй ажээ. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол дээрх журам үйлчлэхгүй бөгөөд урьдын адил 10 хоног тусгаарлагдана.

Аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн уг журам хэрэгжиж эхлэх юм байна. 

Дараах 47 улсыг улаан жагсаалтаас хасчээ. Үүнд:

Афганистан, Ангола, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо Верде, Чили, Конго (Бүгд Найрамдах Ардчилсан Улс), Коста Рика, Куба, Эритреа, Эсватини, Этиоп, Францын Гвиана, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотте, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Реюньон, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве.

Улаан жагсаалтад Хаити, Панам, Венесуэл, Доминиканы Бүгд Найрамдах Улс,  Колумби, Перу, Эквадор зэрэг долоон улс үлджээ.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.