АЛГА БОЛСОН ХҮҮ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 108 ТӨВД ХАНДСАН БАЙЖЭЭ

Есдүгээр сарын 8-ны өдөр Цагдаагийн байгууллагад БЗД-ийн 21-р хорооны 127-р сургуулиас нэгэн хүү хичээлээ тараад гэртээ ирээгүй алга болсон дуудлага иржээ. 

Хүү хичээлээ тараад хүүхэд хамгааллын 108 төв дээр өөрөө ирсэн байна. Ээж, аав нь нас барсан учраас ээжийнхээ дүүгийнд амьдардаг байжээ. Xүүг тухайн ар гэрийнхэн нь зоддог учраас өөрөө ийнхүү 108 төвд хандахаас аргагүй болсон гэжээ.   

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.