НЭР БҮХИЙ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ТӨМСИЙГ КГ ТУТАМЫГ НЬ 2500 ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ

Хүлэмжийн өргөст хэмх, сонгино болон навчит ногоо долдугаар сарын дундаас худалдаалагдаж эхэлсэн. Гэвч төмсний үнэ одоогоос 10 хоногийн өмнө нийслэлийн дэлгүүр болон томоохон худалдааны төвүүдэд 4000-4500 төгрөгөөр худалдаалж иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд авсан.


Өчигдөр буюу долдугаар сарын 31-ны байдлаар Хан-Уул дүүрэг дэх И-Март, “Марко” худалдааны төвд шинэ ургацын төмсийг кг тутамд 2500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.   


Наймдугаар сар гарч ногоочид ургацаа хурааж эхэлсэн тул нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр төмс болон бусад хүнсний ногооны үнэ буурч байгаа аж. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.