Дуучин Г.Анхмаа охиныхоо зургийг ил гаргалаа

Жүжигчин Т.Билэгжаргал хар  тамхинд мансууран орцондоо ээждээ гар  хүрч буй бичлэг цацагдсанаас хойш “Гурван охин” хамтлагийн Г.Анхмаагийн чих ч багагүй халууцах болж  хэцүүхэн байдалд орсон. 

Анхны нөхөр нь, ганц охиных нь аав учраас арга ч үгүй биз. 


Тэгвэл дуучин Г.Анхмаа  анх удаа охиныхоо зургийг сошиалд ил гаргалаа. Түүний охин энэ жил 9 настай, дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд аавтайгаа усны дусал мэт ажээ.

 


Дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал хоёр оюутан үеэсээ хамт амьдарч охинтой болсон ч тус тусынхаа зам мөрийг хөөцгөөсөн.


 Г.Анхмаа өдгөө Худалдаа хөгжлийн банкны захирал Орхонтой хамтран амьдралаа эхлүүлээд байгаа. Түүний нөхрийн хувьд Г.Анхмаагаас 9 насаар ах, гурван хүүхэдтэй.

Хамтын амьдралаа эхлүүлээд гурван жилийн нүүр үзэж буй бөгөөд “Үүр цайгаасай” киног продюсерлэж байсан удаатай.

Харин охины аав жүжигчин Т.Билэгжаргал өршөөлийн  хуульд хамрагдан суллагдсан.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.