ХӨСҮТ: ИРЭХ САРААС 5-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ КОВИДЫН 2 УДААГИЙН ТУНГААР ДАРХЛААЖУУЛНА

Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна.                                                                                                                                                         

Тандалт, судалгааны албанаас хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг судалж үзжээ. Ингэхэд хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь, толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувь нь илэрсэн аж. Харин бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна гэлээ. Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.