Эрээн хотод КОВИД-19-ийн таван тохиолдол илэрч хотын хөдөлгөөнийг бүрэн хаажээ
БНХАУ-ын Эрээн хотод 14-нд Ковид-19-ийн нэг тохиолдол бүртгэгдэж улмаар 00:00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоож хотын нийт иргэдийг PCR шинжилгээнд хамруулсан байна.Уг хотод хөл хорио үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүнсний дэлгүүрүүд мөн адил /2021.10.18/-ны 11:00 цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнс, гэр ахуйн зүйлийг гэрт хүргэхээр болжээ. Хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан байна. Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, мөн төмөр замын ачаа тээвэр явагдаж байна, хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байна.Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон байна. Харин өнөөдөр өдрийн байдлаар тус хотод Ковид-19-ийн таван тохиолдол бүртгэгдэж, /2021.10.19/-ний 00:00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж /хүнсний дэлгүүр, эмийн сангууд багтсан/ дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж эхэлжээ.