НӨАТ-Н СУГАЛААГ ХАЛЖ, БУЦААН ОЛГОЛТЫН ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
НӨАТ-г иргэд хэдийнээ идэвхтэй бүртгүүлээд эхэлжээ. Тиймээс ч одоо хэдхэн хүн азтан болох бус нийт иргэдийн буцаан олголтын хувийг нэмэгдүүлэн олгох хэрэгтэй. Нэг ёсондоо хэдхэн хүн азтан болдог жишгээ одоо халж нийтээрээ буцаан олголтоо авах ёстой хэмжээгээрээ авах цаг иржээ. НӨАТ-н буцаалтын талаар олон ч мэдээлэл гарсаар ирсэн. Тиймээс ч тухайн асуудлыг саяхан ШӨХТГ-аас сүртэй нэртэй шалгалт явуулсан. Шалгалтаар гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 4 сая төгрөг хожжээ. Хамгийн дээд талдаа нэг ажилчин нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон байна. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон гэнэ. Тиймээс ч сугалаа үнэн зөв явагддаг хэмээн тайлбарласан. Гэхдээ энэ зөвхөн хэдхэн сарын өмнө болсон асуудал. Үүнээс өмнө олон ч асуудал гарч л байсан. Наад зах нь НӨАТ-ын сугалааны IT ажилтнууд аз болсоор ирсэн байдаг. Өнгөрөгч амралтын өдрөөр гэхэд л 1,5 сая төгрөгийн 24 АЗТАН, гурван сая төгрөгийн ХОЁР АЗТАН тодорчээ. Сүппер азтан хараахан тодроогүй гэнэ. Энэ мэт байдлаар иргэдийн төлсөн албан татварын мөнгө хэдхэн хүнд аз ёондоо мэтээр хүрснээс нийт иргэддээ эргээд очиж байвал хэрэгтйэй. Нэг үеэ бодвол манай иргэд E-barimt системд идэвхтэй баримтуудаа уншуулдаг болсон. Тиймээс ч одоо сугалаагаа зогсоож буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Цөөхөн хүмүүс их мөнгө авалгүй нийт иргэдийн буцаалтын хувийг эрх тэгш байдлаар буцаан олгох цаг нь болсон. Хэдий болтол иргэд НӨАТ-с мөнгө хожсон байна уу нэг хараахаа гэж азандаа найдан ебаримтаа шалгах вэ? Үнэхээр үнэн шударгаар энэ азтанууд нь тодордог гэхэд олон ч иргэд эргэлзэнэ. Яагаад гэвэл 2018 онд сугалаатай хамаарал бүхий этгээд 40 сая төгрөгийн азтан болж байсан нь тогтоогдсон. Энэ их мөнгө иргэн бүрд уг нь худалдан авалт хийсэн зарцуулсан хэлбэрээрээ буцаад очиж байвал хэрэгтэйсэн. Аль 2017 онд сугалаатай холбоотой мэргэжлийн хүн ч дараах байдлаар тайлбарлаж байсан Тодруулбал : "Гааль татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Р.Отгонтулга НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байна гэх мэдээлэл яваад намжлаа. Энэ нь үнэн ч бай, худалч бай НӨАТ-ын азтан гэдэг мухар сүсэг аз эзэнд итгэсэн монголчуудыг улам мунхаруулах зүйл бидэнд хэрэггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс иргэд ч сүүлийн үед НӨАТ-ын сугалаа гэх худал хуурмаг зүйлд итгэхээ больж, энэ ажлын үнэ цэнэ унаад байгаа юм. Нэг талаараа баахан хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо. НӨАТ нэрийдлээр иргэн илүү мөнгө төлж худалдан авалт хийгээд байгаа гэдгийг мэдэж байна уу? Цаашлаад Азтан боллоо гэх мухар сүсгийг одоо халах цаг нь нэгэнт болсон. Хамгийн харамсалтай нь Өнөөдрийг хүртэл азтан болж үзээгүй хэдэн зуун мянган хүн байхад тогтмол азтан болдог хэдэн зуун хүн байх жишээтэй. Энэ байдлаараа л явах учиртай гэж үү !!!