ИРЭХ САРААС АЙЛ ӨРХҮҮД ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨ ӨӨРСДӨӨ ТӨЛЖ ЭХЛЭНЭ

Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлөх байсан ч Цар тахлын эсрэг хуулийн төслийг дахин зургаан сар сунгасантай тул энэхүү хөнгөлөлтийг сунгасан. 

Тодруулбал, энэ  оны тавдугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт,  орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцан төлж байгаа. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.