2021 ОНД ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮД 23.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛСЭН БАЙНА

Тухайлбал: “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг Нийслэл Улаанбаатар хотын адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Энэхүү журмын хүрээнд  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн жил бүрийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгчдэд мөрдүүлж байгаа юм. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг

 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг,

380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх ба 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 

2017 онд 6.2 тэрбум төгрөг,

2018 онд 9.8 тэрбум төгрөг,

2019 онд 13.0 тэрбум төгрөг,

 2020 онд 18.1 тэрбум төгрөг,

2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байгаа юм байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.