ШӨНИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЖ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭНЭ

Засгийн газраас "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу хэрэглэгчдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтийг энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлнэ.

21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдоно.

Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид:

  1. Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
  2. Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
  3. Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байх.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.