ИРЭХ ЗУРГААДУГААР САРААС ЭХЛЭН ИРГЭД ТОГНЫ МӨНГӨӨ ХӨНГӨЛӨЛТГҮЙ ТӨЛЖ ЭХЭЛНЭ

Тодруулбал: Цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оныг дуустал төрөөс дааж дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байсан билээ.

Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн зөвхөн цахилгаан хэрэглэсний хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусах бөгөөд. Өөрөөр хэлбэл ирэх зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэх хугацаа нь дуусгавар болох юм байна. 

Өнөөдрийн байдлаар гэр хороололд амьдардаг айл өрхийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцныхныг 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.