ТАЛИЙГААЧ “ORICE’’ БУЮУ М.АЛТАН-ОРГИЛЫГ АМИА АЛДАХААС ӨМНӨ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ ГУРВАН ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАЛАА

Талийгаач реппер “Orice” буюу М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.04.29/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүх хурлын дараа хохирогчийн талын өмгөөлөгч хэлэхдээ, “М.Алтан-Оргил нь 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө амь насаа алдахаас өмнө хэргийн газар бусдад дээрэмдүүлсэн баримт байдаг. Энэ нь дараа дараагийн үйлдлүүд учир холбогдолтой байж болзошгүй тул бүртгэлийн хэргийг нээж, гурван ч удаа прокурорын шатанд хаагдсан. Эцэст нь УЕП-ын орлогчийн тогтоолоор хэргийг нээж, өнөөдөр БГД-ийн Анхан шатны шүүхээс хохирогчийг дээрэмдсэн гэмт буруутай этгээдэд гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.