Н.ТҮВШИНБАЯР 12-20 ЖИЛ ЭСВЭЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООНО

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Гэрч оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай явуулах зэрэг хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасныг шүүх хангажээ.

Нэр бүхий гэрч нарыг оролцуулан, тавдугаар сарын 12-ны өдөр шүүх хурлыг дахин товлолоо.

Түүнийг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд өнөөдрийн шүүх хурал хоёр тал санал гаргасны үндсэн дээр хаалттай хуралдах юм.

Тус зүйл заалт нь 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих заалттай юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.