Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 10.1-2.1-Т ЗААСНААР “ХҮНИЙГ ОНЦ ХАРГИС ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас хийсэн нэмэлт мөрдөн байцаалтаа дуусгаж, ХУД-ийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоогоор хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаж, шүүхээс даалгасан ажиллагаанууд хийгдсэн эсэхэд хяналт тавьж байгаа юм.

Тодруулбал: Анхан шатны шүүхээс даалгасан нэмэлт ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан " Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн " гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх юм байна.

Талийгаач Э.Энхбатыг хүнд гэмтэл авч эмчлүүлж байх хугацаанд түүнийг бусдын биед санаатайгаар хохирол учруулсан гэж яллагдагчаар татан шалгаж байсан ч хохирогч нас барсантай холбоотойгоор хэргийг зүйлчлэлийг өөрчлөөд байгаа юм. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Н.Түвшинбаяр одоогоор ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд хэд хэдэн удаа мэдүүлэг өгч, хүний амь хөнөөсөн яллагдагчийн тогтоолыг танилцуулжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.