ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ФЕЙСБҮҮКТ ПОСТ БИЧСЭН ИРГЭНД ГОМДОН ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Иргэн Шадар сайдын зарим шийдвэр, үйл ажиллагааг шүүмжилж олон нийтийн сүлжээнд бичсэнд С.Амарсайхан тухайн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгчээ.

Иргэн Т.Шинэбаяр "Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 19-нд миний нэр дээр дуудах хуудас ирүүлсэн. Гэхдээ надад өөрт биш ээжид маань хуудсыг хүргүүлсэн байсан. Даваа гарагт нь дуудах хуудсын дагуу очиж уулзахад фэйсбүүкийн бичвэрээс болж Шадар сайд гомдсон байсан. Өргөдөлдөө дараах бичвэрүүдэд гомдсон хэмээн бичсэн байжээ.


- Хийн хоолойн асуудлыг эсэргүүцэж байгаад

- Туулын бургасыг хядсаныг нь эсэргүүцсэнд

- Цар тахлын хүнд үед усан оргилуурыг 3,2 тэрбум төгрөгөөр барьсныг шүүмжилсэнд

- Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэнд

- "Аав нь шарил ухдаг хятад хүн байсан гэсэн. Хүү нь Монгол Улсыг самарч байна" гэх агуулгатай бичвэр оруулсанд тус тус гомдсон байсан.


Нэгдүгээрт, ОХУ-аас манай улсаас дамжин өнгөрөх хийн хоолой манайд ямар ч ашиггүй. Нэг тэрбум ам.доллар оруулж ирэх гэж байхад иргэн Шинэбаяр эсэргүүцээд байна хэмээн гомджээ.

Хоёрдугаарт, Туул голын бургас сүйтгэсэн асуудал. 14 мянган багц бургасыг хядсан нь тухайн үед шуугиан тарьж байв. Тухайн компани нь Шадар сайдын төрсөн ахынх бөгөөд үйл ажиллагааг нь сэргээж байгаа нь хар  төрүүлж байна.

Гуравдугаарт, Ковидын үеэр эмнэлэг олдохгүй иргэд маш хэцүү байдалд байсан. Залуус нь ихэвчлэн гэрээр эмчлүүлж, зарим нь гэртээ нас барж байсан. Энэ үеэр ус зөөж дүүргэдэг усан оргилуурыг 3,2 тэрбум төгрөгөөр барьсан.

Дөрөвдүгээрт, өргөдөлдөө Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хэмээжээ. Шүүмжлэхээс өөр аргагүй байна. Тэр хүн ажлаа сайн хийж байсан бол сошиал сүлжээнд "цагдаа" хийгээд суухгүй, хил гаалийн асуудлаа шийдэх байсан. Зүгээр хараад суухаар бид яаж ядуурлаас гарах вэ. Сошиалд өөрийнх нь тухай бичсэнийг тандаад сууж байхын оронд нүүрсээ нарийн царигаар хэрхэн гаргах асуудлыг авч үзээсэй. Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхэд яагаад Шадар сайд гомддог юм бэ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.