Ч.МӨНХБАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Иргэн Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал: Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг энэ сарын 12-ны өдөр түүний өмгөөлөгчдийн зүгээр гаргасан ч таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөгүй. Шүүхээс "ЭХХШТХ-ийн дагуу дөрөвдүгээр сарын нэгний өдөр анхан шатны шүүхийн үйл ажиллагаа дууссан, прокурорт шилжүүлсэн гэх үндэслэлээр шүүх шийдвэрлэхгүй" гэсэн байдаг.

Гэсэн ч өмгөөлөгчид Ерөнхий шүүгчид давж заалдах гомдол гаргаснаар ийнхүү дахин хэлэлцэхээр болжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.