ИРГЭН Ч.МӨНХБАЯРЫН БАТЛАН ДААЛТАД ГАРГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын нэгний өдөр /2022.04.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, хэргийг прокурорт буцаасан билээ.


Тэгвэл Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг хэлэлцэх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.


Түүнийг өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар шүүхээс түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан юм. Тиймээс түүний өмгөөлөгчид хуулийн дагуу батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч ийнхүү шүүх хүсэлтийг хүлээж авсангүй. Тиймээс иргэн Ч.МӨНХБАЯРЫН өмгөөлөгчид гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж давж заалдана гэдгээ илэрхийллээ. 


Харин өмгөөлөгч Г.Баасан :  Шүүх үндсэн хуулиар олгогдсон хараат бус бие даасан байдлаа алджээ. Өнөөдрийг хүртэл ямар ч нотлох баримгүй хэрэг дээр Монголын шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж чадахгүй болтлоо ялзарсан байна гэв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.