ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ТУЗ”-ИЙН ДАРГА АСАН Н.МӨНХБАТЫГ ЦАГДАН ХОРИЛОО

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газараас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад  “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж

Улмаар  яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Түүний хэргийг нэхэн харвал Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэл илэрхийлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

Тэдний хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, прокуроруудын эсэргүүцлийг хянан хэлэлцээд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарч.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гарсан байдаг.  



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.